Тимололын нүдний дусаалгыг өвчтэй нүдний доод уутанд дусааж хэрэглэнэ. Эмчилгээний эхэн үед 0.25%-5мл уусмалаас өдөрт 2 удаа 1-2 дуслаар дусаана. Үр дүн хангалтгүй үед 0.5%-5мл уусмалаас1-2 дуслаар хоногт 2 удаа дусаана. Тогтмол хэрэглэснээр нүдний дотоод даралт хэвийн болсон үед тунг багасгаж өглөөд 1 дуслаар 1 удаа хэрэглэнэ. Тимололын бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэнэ. Зөвхөн эмчлэгч эмчийн заавраар курс эмчилгээний хугацаа, завсарлах, эмчилгээний тунг өөрчлөнө.